Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн / Last updated: 2026-11-03 · Асуулт: support@mathx.mn
1. Ерөнхий
MathX (mathx.mn)-ийг ашигласнаар, эсвэл бүртгүүлснээр та энэ нөхцөл болон Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна. 18 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр ашиглана уу.
2. Бүртгэл
- Үнэн зөв имэйл, нэр ашиглана уу. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.
- Нууц үгээ хамгаалах нь таны үүрэг. Бүртгэлээ, ялангуяа Pro бүртгэлээ бусадтай хуваалцахгүй.
- Бусдыг доромжилсон, зохисгүй нэр ашиглахгүй (тэргүүлэгчдийн жагсаалтад харагддаг).
3. Үнэгүй ба Pro эрх
- Үнэгүй: бүх бодлого бодолттойгоо, 235 хичээлийн жишээ, дасгал, сорил, 2022–2026 оны 20 жинхэнэ материал, MathX-ийн 10 жишиг шалгалт, томьёоны карт, 20 хичээлийн тайлбар ба бэлэн болсон видео, тоглоом, дэлгүүр.
- Pro: 235 хичээлийн тайлбар (сурах бичиг) ба бэлэн болсон бүх видео хичээл. Видео хичээлүүд үе шаттай нэмэгдэж байгаа тул бүх хичээл одоогоор видеотой биш. Үнэ, хугацаа, төлбөрийн арга нь худалдан авах үед сайт дээр харагдана.
- Pro эрх заасан хугацаанд хүчинтэй бөгөөд автоматаар сунгагдахгүй.
- Буцаалт: төлбөр хийснээс хойш 3 хоногийн дотор support@mathx.mn хаягт захиалгын дугаар (MX…) болон имэйлээ бичиж хүсэлт илгээвэл төлбөрийг бүтнээр нь буцааж, Pro эрхийг хаана. Буцаалт ажлын 5 өдрийн дотор таны төлсөн данс руу шилжинэ.
4. Зоос, дэлгүүр, Сарын тасалбар
Зоос бол сурсны төлөөх виртуал урамшуулал: мөнгөн үнэ цэнэгүй, бэлэн мөнгө болгох, бусдад шилжүүлэх, зарах боломжгүй. Зоосоор зөвхөн загвар, аватар зэрэг чимэглэл авна. Бид зоос олох, үнийн дүрмийг өөрчилж болно; хуурч, алдаа ашиглан олсон зоос, онооны үр дүнг хасах эрхтэй.
5. Хориглох зүйл
- Хичээл, видео, бодлого, бодолтыг хуулбарлан тараах, зарах, өөр сайт, группт байршуулах;
- Pro агуулгыг эрхгүй хүмүүст дамжуулах;
- Бусдын бүртгэлд нэвтрэх, сайтын хамгаалалтыг тойрох, эвдэх оролдлого хийх;
- Бот, скрипт ашиглан бүртгэл үүсгэх, оноо, тэргүүлэгчдийн жагсаалтыг хуурах.
Эдгээрийг зөрчвөл бид бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хааж болно.
6. Оюуны өмч
MathX-ийн хичээл, видео, тайлбар, бодлого, бодолт, дизайн нь MathX-ийн өмч бөгөөд зөвхөн хувийн сурах зорилгоор ашиглана. Элсэлтийн шалгалтын (ЭШ, хуучнаар ЭЕШ) жинхэнэ даалгаврууд нь Боловсролын үнэлгээний төвийнх; MathX тэдгээрт бэлтгэлийн зорилгоор бодолт, тайлбар нэмсэн.
7. Хариуцлагын хязгаар
Бид агуулгаа зөв, чанартай байлгахыг хичээдэг ч алдаа гарч болно. Алдаа олвол support@mathx.mn хаягаар мэдэгдээрэй, бид засна. MathX нь ЭШ-ийн тодорхой оноог баталгаажуулахгүй; «таамаг оноо» нь зөвхөн таны явц дээр үндэслэсэн ойролцоо тооцоо.
8. Үйлчилгээний өөрчлөлт
Бид сайтын боломж, агуулгыг өөрчлөх, засвар үйлчилгээ хийх үед түр зогсоож болно. Pro эрхтэй хэрэглэгчдийн эрхийг хөндөх томоохон өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэнэ.
9. Хууль
Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Маргааныг эхлээд support@mathx.mn-ээр харилцан ярилцаж шийдэхийг хичээнэ.
Мөн үзэх: Нууцлалын бодлого