MathX-ийн тухай

MathX дээр 9–12-р ангийн сурагч сургуулийн математикаа өөрийн түвшнээс, багштайгаа хамт сурна. 6–8-р ангийн сэдвийг зөвхөн дутууг нөхөхөд ашиглана. ЭШ-д бэлдэх нь үүний нэг хэсэг.

Г. Нармандах
Үүсгэн байгуулагч

Г. Нармандах

Narmandakh Garam · Гарамын Нармандах · MathX-ийг үүсгэн байгуулагч

  • Сант сургуулийг 2026 онд төгссөн.
  • Математикийн ЭЕШ-д 800 оноо авсан.
  • Олимпиадын 100 гаруй медальтай: IZhO 2025 хүрэл медаль, Монгол Улсын математикийн 60-р олимпиадын алтан медаль (1-р байр, 2024).

Яагаад MathX?

PISA 2022-ын үндэсний тайлангаар сумын сурагчид математикт Улаанбаатарынхаас 2,5-аас илүү жилээр хоцорч байсан. Энэ зөрүүг голчлон гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал тайлбарладаг. MathX сурагч бүрийн сул сэдвийг олж, тэндээс нь эхлүүлнэ: видео хичээл, тайлбар, алхам алхмаар бодолттой бодлого нэг дор.

Эх сурвалж: PISA 2022 National Report Mongolia, Боловсролын үнэлгээний төв, 12-р хуудас (хураангуй), 50-р хуудас (110-р догол), 51-р хуудас (2.12-р зураг).

MathX-д юу байдаг вэ?

  • 15 модуль, 235 хичээл
  • 4 924 бодлого, алхам алхмаар бодолттой — бүгд үнэгүй
  • 2022–2026 оны 20 жинхэнэ материал (A–D хувилбар), бодолттой
  • MathX-ийн 10 жишиг шалгалт, 3 570 томьёоны карт — үнэгүй

Үнэгүй эхлэх

Холбоо барих

support@mathx.mn · Instagram · YouTube · Facebook